Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охиноор Оросын Анастасия Князева тодорчээ

2017 оны хамгийн үзэсгэлэнтэй охиноор Оросын Анастасия Князева тодорчээ. Гайхалтай сайхан нүдтэй энэхүү охин 6 настай юм байна. 2015 оноос түүний ээж нь инстаграм хуудаснаа зургуудыг нь байршуулснаар олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Одоо 500 000 гаруй дагагчтай болсон бөгөөд хүүхдийн загварын орон зайд тун алдартай охин.

Borelli, Mischka Aoki, Monnalisa, Gucci, Burberry, O"stin, Modis, Noble People зэрэг брэндүүдтэй гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Mischka Aoki-ын зураг авалтаар илүү алдартай болжээ. Настя чөлөөт цагаараа дуу дуулж, баримлын шавраар элдэв зүйл хийх дуртай гэнэ.