НӨАТ-ын буцаан олголт ирэх сард иргэдийн дансанд орно

2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг хуулинд зааснаар 2018 оны эхний улиралд багтаж  иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, нэгдүгээр сард багтаж буцаан олголтын мөнгө таны дансанд орох юм. Харин та үүнээс өмнө ebarimt.mn сайт руу орж хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан байх шаардлагатай.

Хэрэв хувийн мэдээллээ оруулж амжаагүй дутуу байвал таны буцаан олголт шилжихгүй юм байна.