Шинэ жилийн үдэшийн хөтөлбөрүүд

Шинэ жилийн баярын үдэш гэр бүлээрээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан суугаад он гарах мөчийг хүлээх агшин сайхан шүү. Тэр сайхан мөчид цэнхэр дэлгэцээр ямар баярын хөтөлбөрүүд гарах тухай мэдээллийг танд хүргэе. 

  1. МҮОНТ:  23:10 цагт Баярын мишээл, шөнийн  01:10 цагаас Монгол улсын оны онцлох үйл явдлуудыг хүргэх юм байна.
  2. UBS ТВ: Шинэ жилийн баярын хөтөлбөр, шөнийн 0:05 'Миний эхнэр тагнуулч' МУСК гарна. 
  3. MN25 ТВ: Үдшийн 21.30 цагаас  “Өвөөгийн Монита” богино хэмжээний кино, 22.00  цагаас “Надын аав мангар” монголын уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно. 
  4. Боловсрол ТВ: 'Оддын академи' шоуны оролцогчдын тайлан тоглолт уламжлал ёсоор гарна. Мөн  “Аяыг таа”  нэвтрүүлгийн шинэ жилийн дугаарт MNTM тэмцээний шилдэг гурван оролцогч оролцоно. Харин 22:10 цагаас Х-түц продакшны “Өвлийн инээмсэглэл”, 00:40 “Сайн уу амьдрал минь 2 МУСК” тус тус гарах аж. 
  5. Монгол ТВ: Тус телевизийн уран бүтээлчид өнгөрсөн шинэ жил 'Гацуурхан' киног бэлтгэн үзэгчдэдээ хүргэсэн билээ. Харин энэ жил Монгол ТВ уран бүтээлчид 'Гацуурхан' киноны хоёрдугаар ангийг бүтээж байгаа гэнэ. Кино арванхоёрдугаар сарын 31-ны 22.10 цагт гарах юм байна. Үргэлжлүүлэн шөнийн 0:05 цагаас “UB Comedy” баярын дугаар гарахаар төлөвлөжээ. 
  6. ТМ ТВ: Шөнийн 00:30 цагаас  “Шинэ жил” уран сайхны кино үзэгчдэд хүрнэ. 
  7. С1 ТВ: Хүслийн байшин баярын хөтөлбөр үргэлжилнэ. 
  8. Эх орон ТВ:  Баярын хөтөлбөрүүд үргэлжлэхийн зэрэгцээ оройн 22.30 цагаас  “Сайн аав” монголын уран сайхны кино, 00:00 цагаас  “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг толилуулах аж. 
  9. VTV ТВ: Үдшийн 22:50 цагаас “247 градус” монголын уран сайхны кино гарна.