Шинэ жилийн баяртай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчмын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Их тойруугийн гудамж Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын буюу хойноос урагш чиглэлийн төв замын зүүн эргэлтийг тэмдгийн заалтаар түр хугацаагаар хязгаарлаж хөдөлгөөнд зохицуулалт хийж байна.

Иймд жолооч та замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоно уу.