Нарантуул захад гал гарчээ

Нарантуул захын доторх Баялаг ундраа төвийн цахилгаан барааны павьлионд гарч буй галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд ажиллаж байна.

Галын тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт "Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор "Баялаг ундраа" төвийн хойно  цахилгаан барааны лангуу шатсан дуудлага 12:53 цагт ирсэн байна.