Шинэ жилийн баярын цэнгүүний дараа нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийжээ. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайд болох Нийслэлийн  “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үнэгүй үзүүлэхээр болжээ.

Тодруулбал иргэд төв талбайд шинэ оноо угтсны дараа их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх аж.