ЕБС-ийн багш нарт зориулсан “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлага хэвлэгдэн гарлаа

Нийслэлийн эрүүл мэндийн газраас бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихэсч байгаатай холбогдуулан хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч, Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын дээд сургуультай хамтран ажиллаж, ”Амны хөндийн эрүүл мэнд” номыг шинээр  боловсруулан гаргалаа.

Энэхүү ном нь хүүхдийн шүдний бүтэц, шүд цоорох өвчин, шүдээ хэрхэн зөв угаах талаар тусгасан 10 бүтэц агуулгатай бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын анхны гарын авлага юм. Багш нар уг гарын авлагыг ашиглан хүүхдийн нас, биеийн онцлогт тохируулан амны хөндийн суурь мэдлэг олгох нөхцөл бүрдэж байна. Бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө энэхүү номыг олны хүртээл болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Гүүднейборс” олон улсын ТББ-ынханд талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР