12 сарын 29-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 29-ний өдөр буюу баасан гарагт "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" тохиож, бүх нийтээр амарна.

"Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр"-ийг залган бямба, ням гарагийн амралт, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу бүх нийтийн амралт тохиож нийт 4 хоног амрахаар болж байна.