Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 08-ны өдрүүдэд Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. 

Тодруулбал, 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэл хийх тул дээрх өдрүүдэд замын хөдөлгөөнийг хязгаарлалттай зохицуулахын Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.