ОХУ АИ-95, АИ-98 автобензиний экспортыг зогсоожээ

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн Газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэжээ. Тиймээс манай улс АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байгаа талаар АМГТГ-аас мэдээллээ. 

Одоогоор манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна. Энэ талаар өнөөдөр 15:00 цагаас Ашигт малтмал, газрын тосны газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.