Г.Номуундарь охины бичлэг нийгэмд шуугиан тарьж, олон ч хүүхэд хар тамхитай нэр нь холбогдоод байгаа билээ. Тэгвэл тэдний нэг “Алтан жолоо” группын ерөнхийлөгч В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир өөрийн хүсэлтээр мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх зорилготой хийгддэг шинжилгээнд хамрагдсан байна. Тэрээр өөрийн фейсбүүк хуудастаа ингэж бичжээ.
Тэрээр "Би хар тамхи хэрэглэдэггүй!
Гэр орон эх нутгаасаа хол байгаа миний хувьд хийж чадах зүйл бол би өөрийн хүсэлтээр дараах шинжилгээг сургууль дээрээ өглөө. Энэ шинжилгээ нь тухайн сонсогчийг олон төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх зорилготой хийгддэг. Манай сургуулиас тавьдаг ердийн нэг шаардлага юм. Хэрвээ шинжилгээ муу гарвал сургуулиас хөөдөг. Манай сургууль сурагчиддаа бие бялдарын хувьд эрүүл байх төдийгүй ёс суртахууны өндөр шаардлага тавьдаг. Үүнээс өөр олон үгээр яахав дээ" гэжээ.
