500 саяын азтан шагналаа авлаа

НӨАТ-ын 500 сая төгрөгийн супер азтаны шагналыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Сангийн яамны хүндэтгэлийн танхимд эхэллээ. Үйл ажиллагаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир, ТЕГ-ын удирдлагууд болон азтанууд оролцож байгаа юм. Ж.Алтанзул нь 10 дугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд 3 сарын турш шалган баталгаажуулж өнөөдөр ийнхүү гардуулж байна.