Нора: Бусдын зовлонгоор шоудахаа боль

''Бридж'' группийн ерөнхийлөгч Д.Ганхуягийн охин Г.Номуундарь олон нийтийн сүлжээнд бичлэг хийсэн нь нийгэмд шуугиан болоод байгаа билээ. Уг бичлэгт хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой зүйлүүд ярьсан боловч баттай үнэн болох нь тогтоогдоогүй байна. Бичлэг олон нийтэд цацагдсаны дараа зарим хүмүүсийг буруутган, нэр төрд нь халдсан үйлдлүүд олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор зарим олны танил хүмүүс өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тухайлбал, загвар өмсөгч Нора өөрийн цахим хуудастаа "Хүчирхийлэлтэй зөв тэмцэнэ шүү зарим нэгэн хүмүүс нь. Бусдын зовлонгоор шоудахаа боль" хэмээн бичжээ.