#MeToo хөдөлгөөнд Монголчууд нэгдэж байна

Эмэгтэйчүүдийн эсрэг ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэлийн эсрэг #MeToo хөдөлгөөн нь одоогоос арваад жилийн өмнөөс АНУ-д эхэлсэн билээ. Гэвч өнгөрсөн аравдугаар сарын эхээр холливуудын алдартай жүжигчин Эшли Жадд нь Мирамакс, Вайнштэйн кино компанийг үүсгэн байгуулагч Харви Вайнштэйнийг, түүнд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлдэг байсныг илчлэх хүртэл төдий л олны анхаарлыг төвд байсангүй.

Жүжигчин Эшли Жаддын илчлэлтийн араас бусад алдартай жүжигчид болох Анжелино Жоли, Гвенет Полтрау, Салма Хайек нар мөн өөрсдийгөө Х.Вайнштэйний хүчирхийлэл дарамтанд өртөж байснаа гэрчлэн ярих болсноор уг асуудал холливуудын хүрээнээс халин дэлхий нийтэд шуугиан тариад байгаа билээ.

Холливуудын эмэгтэй жүжигчдийн эл үйлдэл нь конгрэсст суугаа АН-ын 56 эмэгтэйн урам зоригийг нэмж Дональд Трампын бэлгийн дарамтад өртсөн 17 эмэгтэйн гомдлыг шалгуулах асуудлыг яригдаж эхлээд байна.

Холливуудын энэхүү эффэкт нь сошиал сүлжээ хэрэглэгчдийн дунд хүчтэй нөлөө үзүүлж байгаа бөгөөд #MeToo хаштагаар хохирогсод бэлгийн дарамт, хүчирхийлэлийн золиос болсноо илчлэх явдал Монголын нийгэмд бий болж байна.

Саяхан нэр бүхий бизнесмэн, улстөрчдийн хүүхдүүдийн нэр холбогдсон хар тамхи, хүчингийн хэргийн хохирогчоос олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийсэн билээ. Үүнтэй зэрэгцэн нэр холбогдсон залуучууд эхнээсээ олон нийтийн сүлжээгээр өөрсдийгөө буруугүй хэмээн мэдээлж байна.