ЭМЯ: 1510 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, УОК-оос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 9002 хүнд шинжилгээ хийхэд, 1510 хүнээс халдвар илэрчээ. 

Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт 131 962 болж нэмэгдэв. 

Шинээр илэрсэн 1510 тохиолдол бүгд дотоодын халдвар юм. Бүртгэгдсэн тохиолдлын 752 нь Улаанбаатар хотод, 758 нь орон нутагт батлагдсан байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 18-93 насны есөн хүн энджээ. 18 настай иргэний хувьд цусны хорт хавдартай байсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

Мөн хугацаанд 1541 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 93 840 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12888 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм. Тодруулбал, 

Хөнгөн 8195

Хүндэвтэр 3303

Хүнд 1169

Маш хүнд 221

Харин 24543 хүн гэртээ эмчилгээ хийлгэж байгаа юм байна.