Ковид19-ийн 1643 шинэ тохиолдол батлагдаж, 10 хүн эндлээ

Эрүүл мэндийн яам, УОК-оос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 9000 гаруй хүн шинжилгээ хийхэд 1643 хүнээс халдвар илэрчээ. 

Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт  128 454 болж нэмэгдэв. Түүнчлэн таван тохиолдол зөөвөрлөгдсөн байна. 

Бүртгэгдсэн тохиолдлын 915 нь Улаанбаатар хотод, 723  нь орон нутагт батлагдсан байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 39-80 насны 10 хүн энджээ. Мөн хугацаанд 2572 хүн эдгэрчээ.

Халдварын улмаас одоогоор 14 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Мөн 25 мянга орчим хүн гэрийн хяналтад байгаа юм. 

Түүнчлэн 2554 хүүхэд, 732 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.