Цагдаагийн дөрвөн албан хаагч авлигын хэрэгт холбогджээ

Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас мөнгө авсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн байна. Уг хэрэгт холбогдсон цагдаа нь ахлах мөрдөгч Б, А, О, Б нар байсныг илрүүлжээ. Хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлснийг цагдаагийн эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан нь, албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч, хувьдаа завшсан нь, албан хаагч Э, Б нар нь архи, согтууруулах ундаа нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдэд найман нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө авч, хувьдаа завшсан байжээ.