Д.Сэржмядаг охин өнгөрсөн сарын 2-ны өдөр алга болсноос хойш эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд үргэлжлүүлсээр байна. Охиныг хайхад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд ажиллагааны туршид 140 гаруй хүнийг байцаасан байна. Д.Сэржмядаг охины авга ахыг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэх хэргээр шалгаж байгаа аж. Тодруулбал, охины аав Д.Дашдуламын ахыг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй тухай мэдээлэл байгаа юм.
Мөн дугаараа нууцалж залгасан нэгэн иргэн охиныг БНХАУ-ын Эрээн хотод байна гэх мэдээлэл өгсөн байна. Гэвч нууцалсан дугаар нь Эрээн хотын дугаар биш байсан, одоогоор илэрсэн зүйл байхгүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэж тус хотын цагдаагийн газраас албан бичиг ирүүлжээ.