Спутник V вакцины II тунг даваа гаригаас хийж эхэлнэ

Спутник V вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёрдугаар тунгаа хүлээж буй. Энэ талаар иргэдээс байнга асууж байна. Тэгвэл Спутник V вакцины 10 мянган тун ирсэн байна.

Тиймээс ирэх даваа гаригаас эхлэн Спутник V вакцины хоёрдугаар тунг 65-аас дээш насныханд 9-17 цагийн хооронд хийж эхэлнэ гэж ЭМЯ-наас мэдэгдлээ. Түүнчлэн дахин Спутник вакцин оруулж ирэхээр төлөвлөөд буй гэнэ.