Ковид 19: 2401 хүн халдвар авч, 17 хүн нас барлаа

Коронавируст цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт 2401 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 122 740 болж нэмэгдэв.  17 хүн ковидын улмаас нас барж, нас барсан хүний тоо 609 боллоо. Бүртгэгдсэн тохиолдлын 1432 нь Улаанбаатар хотод, 969 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Насны ангиллаар аваад үзвэл 0-4 насны 133 хүүхэд халдвар авсан бол 5-9 насны 99, 10-14 насны 177, 15-17 насны 83 хүүхэд бүртгэгдлээ.

Мөн хугацаанд нийт 1502 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.