Францын Парис хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 63 кг-ын жинд П.Орхон алтан медаль хүртэж, бөхөд хайртай Монгол түмнээ баярлуулсан билээ. Түүний энэхүү амжилтыг Монголын төр гавьяат тамирчин цол тэмдгээр шагнаж, "Батсол" компани "Ланд-200" автомашинаар урамшуулсан юм. Тэгвэл өчигдөр П.Орхоны төрлөх нутаг Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс түүнд "Алтан соёмбо" шагнал олгож, "Sunshine vilage" хотхонд байрлах гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна.