Сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ баг Герман, Францтай тоглоно

Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний эмэгтэй шигшээ баг Франц улсын Пойтерс хотод зохион байгуулагдах "FIBA 3x3 women’s series Poiters" тэмцээнд оролцохоор өнгөрсөн долоо хоногт Европ руу ниссэн. Тэд маргааш буюу энэ сарын 29-нд Улаанбаатарын цагаар 23:00 цагт Герман, 30-ны 00:40 цагаас Францын багтай тоглоно.