Галт тэрэг авто зам дээр унаж осолдлоо

“Америкийн  Вашингтон мужид хурдан галт тэрэг гүүрнээс унаж, нийт 77 хүн бэртсэн байна” хэмээн KOMO News мэдээллээ. Осолд орж, бэртсэн иргэдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Эмч нарын мэдээгээр хэд хэдэн хүн амиа алджээ. Тэдний тоог одоогоор хэлээгүй байна. Амиа алдагчид бүгд галт тэргэнд явжээ. Мөрдөн байцаагч Эд Тройерын хэлснээр гүүрнээс унасан вагонууд авто зам дээр явж байсан хэд хэдэн машин дээр унасан байна. Осол гарах үеэр галт тэрэг 130 км/цагийн хурдтай явж байсан аж. Галт тэргэнд 75 хүн зорчиж явжээ.