МАХН-ын нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж байна

Монгол ардын хувьсгалт намын Хөдөө, орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг залилангийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.

Энэ талаар тодруулахад П.Ангараг нь 2016 оны долоодугаар сарын 18-нд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Аса циркийн хажуу талын зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхбатын өмчлөлийн Лексус JS450H маркийн автомашиныг 33 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон аж. Ингээд тухайн машиныг авч явснаар залилан үйлдсэн хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Түүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага 70120137 дугаараар авч байгаа юм. 

МАХН-аас УИХ-ын гишүүнээр тухайн үед сонгогдсон Ц.Оюунбаатар өмнөх Засгийн газарт Шадар сайд болохдоо харьяа МХЕГ-ынхаа даргаар намынхаа даргаар намынхаа гишүүн Ц.Шаравдоржийг, дэд даргаар нь П.Ангарагийг томилж байсан юм.