Жин тус бүрийн эхний 16 жүдоч урилгаар зодоглодог World Masters 2017 тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид амжилттай барилдаж хос алт, хошой хүрэл медаль хүртлээ.
Доржсүрэнгийн Сумъяа энэхүү тэмцээнээр Монголын төдийгүй дэлхийн жүдо бөхийн түүхийн хуудаснаа тодоор дуурсагдах дөрөв дэх түрүү хүртэж буй цор ганц жүдоч болж нэгэн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Францын домогт жүдоч Тедди Ринер гурван түрүү хүртээд байсан бол энэ удаагийн Мастерс тэмцээнд барилдсангүй.
Түрүүлсэн тамирчин 1800 оноо, 6000 ам.долларын шагнал хүртдэг учир чансаагаараа ДАШТ-ий дараа зүй ёсоор ордог.
Монголын шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнээс 10 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна.