Өнгөрсөн амралтын өдрүүдэд Urelee Bayaraa нэртэй охины фэйсбүүкийн бичлэг сошиал сүлжээнд эрчтэй тархсан билээ. Монголын баячууд, их хурлын гишүүдийн хүүхдүүдтэй холбогдох хар тамхи, хүчин, хүн амины хэргийн талаар ноцтой мэдээллүүдийг цацсан юм. Өөрийгөө сайд асаны охин хэмээн танилцуулсан тэрбээр өөрийгөө хүчингийн хэргийн золиос болсон гэж мэдэгдээд зогсохгүй ууж байсан зүйлд нь мансууруулах үйлчилгээтэй бодис хийсэн байсан, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс хүүхдүүдийнхээ хийсэн хэргийг авилга өгч нуун дарагдуулж ял завшуулдаг талаар ноцтой баримтууд дэлгэж, цөөнгүй хүний нэр дурьдсан юм.
Бичлэг хийж ярьсан охин нь үнэхээр Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн ууган охин Г.Номундарь бөгөөд СЭЗДС-ийн I курсийн оюутан аж. Шүүх дээр ийм эзэн холбогдогчтой хэрэг алга гэсэн мэдээлэл ШЕЗ-өөс бидэнд өгсөн юм. Түүний бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.