“ECA International”-ын амьжиргааны өртгийн хамгийн сүүлийн тайлан мэдээнд Азийн хамгийн хямд өртөгтэй гурван хотын нэгээр Улаанбаатар хотыг нэрлэжээ. Энэ байгууллага нь 45 жилийн турш энэ төрлийн судалгаа хийж байгаа аж. “ECA International” нь судалгаагаа хийхдээ дэлхийн бүх улсуудын иргэдийн түгээмэл хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг харьцуулж үздэг байна. Гэхдээ орон сууцны түрээс, нийтийн үйлчилгээ, машин худалдан авалт, сургуулийн төлбөр зэрэг тусгай тэтгэмжээр санхүүжүүлдэг амьжиргааны зардлуудыг судалгааныхаа дүнд оруулдаггүй гэнэ. Ази тивийн хамгийн хямд өртөгтэй гурван хотод Улаанбаатар, Куала Лампур, Жорж Таун нар багтжээ. Харин хамгийн өндөр өртөгтэй хотоор Сингапур тодорчээ.