Харүмафүжи Д.Бямбадоржийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Цагдаа нар Харүмафүжи Д.Бямбадоржийн хэргийг мөрдөн шалгаж дууссан тул даваа гарагт прокурорт шилжүүлсэн байна. Уг хэргийг Японы баруун хэсэгт байрлах Тоттори мужийн цагдаа нар шалгажээ. Харүмафүжи Д.Бямбадорж алсын удирдлага болон гараараа Таканоива А.Баасандоржийн толгойг гэмтээсэн тул А.Баасандорж арав хоногийн турш эмчилгээ хийлгэсэн гэнэ.     

Иймд цагдаа нар Харүмафүжи залуу бөхөд ноцтой гэмтэл учруулсан гэж үзэж байгаа аж. www.nhk.or.jp-д мэдээлснээр Харүмафүжи, Таканоива нар өнөөг хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй байна.