Улаанбаатараас Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус өчигдөр өглөө осолдсон байна. Осол Булган аймгийн Түлээгийн давааны орчимд гарчээ. Осол гарах үеэр автобусанд нийт 45 хүн зорчиж байсан аж. Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байгаагаар аз болоход хүний амь эрсдээгүй байна. Тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэдийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хоёр хүний хөл, гар хугарсныг эс тооцвол хүнд гэмтээгүй гэнэ.