Буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд Япон улсад болох тухай бид мэдээллэж байсан билээ. Тэгвэл Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 10 дахь удаагийн тэмцээнд 27 орны нийт 407 тамирчин өрсөлдөж байгаа бол манайхаас 28 буудагч цэц сорьж байгаа юм. Өчигдөр тэмцээний хийн гар бууны 25 метрийн дасгалд "Бээжин-2008" олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.