13-р хороололд шинээр баригдаж байгаа барилга дээр гал гарчээ

Халдварт өвчин судлалын хойно баригдаж байгаа барилга дээр их хэмжээний гарчээ. Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар анги галыг унтраахаар ажиллаж байна. Шинээр баригдаж байсан уг барилгын тав хүртлэх давхар нь үйлчилгээний зориулалттай, дээд талын 10 давхар нь орон сууцны зориулалттай байжээ. Галд өртсөн барилга 'Баясах трейд'-ийнх аж.  Тус компанийн барьж байгаа уг орон сууцны барилгуудын дунд зургаан давхар канад хаус барьж байсан бөгөөд дээврийг нь дулаалах явцдаа гал алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.