Аялагч Амай нэрээрээ олонд танигдсан Ж.Золбаяр өөрийн фейсбүүк хуудаснаа эмнэлгийн орон дээрээс live хийжээ. Түүний бие эрс муудаж бөөрний үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна. Нийт 11 жилийн турш дэлхийн 86 орноор аялж Монгол бадарчин гэх цолыг зүүсэн Амай Африк тивээр аялж байхдаа малери өвчин туссан нь өдгөө бөөрний үйл ажиллагааг нь ийнхүү бүрэн зогсох шалтгаан болжээ.
Амай төр засагтаа гомдож явдгаа live-ийнхаа үеэр хэллээ. Өөрийн олон жилийн аяллаас олж авсан мэдлэг туршлага, мэдээллээсээ монголчуудтайгаа хуваалцах хүсэлтээ Монголын аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн хариу аваагүй байгаа гэнэ. Тэрээр одоо эмчилгээндээ сар бүр 2 сая төгрөг зарцуулдаг болсон төдийгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд өрөө ч олдохгүй эмнэлгийн коридорт хэвтэж байгаагаа live-аараа үзүүлжээ.