БОАЖЯ-НЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

Жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргах хугацаа ойртож байгаатай холбогдуулан БОАЖЯ-ны санхүүгийн хэлтсийнхэн сайдын эрхлэх асуудлын харьяа байгууллагуудын нягтлан бодогч нарт энэ сарын 25-26 ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг хийлээ

Сургалтаар БОАЖЯ-ны салбарын санхүүгийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, төсвийн төсөл боловсруулахад анхаарах асуудлууд, төрийн сангийн шинэчлэгдсэн журмын өөрчлөлт, төсвийн гүйцэтгэлийн мэдээ гаргалт, жилийн эцсийн тайлан гаргахад анхаарах асуудлууд, Сангийн яамны Э тайлангийн талаарх зөвлөмж заавар, дадлага ажил, Үндэсний аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн биелэлтийн явцын талаар мэдээлэл хийж ярилцлага зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлгийн дараа оролцогчид Дорноговь аймгийн Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан юм