Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй гэсэн зохицуулалт оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн юм. Улмаар УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ өмнө нь болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй байх зохицуулалтыг оруулсан юм. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. Уг хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээж авах боломжгүй гэж үзэв.