Кофешоп, сургалтын төв, бассейн, фитнес маргаашаас нээгдэнэ

Тавдугаар сарын 15-наас дараах үйл ажиллагааг хязгаарлалтаас халдвар хамгааллын хүрээнд гаргаж байна. Эдгээр үйл ажиллагааг давтан тунгаа тариулаад 14-хоног болсон хүмүүст нээлттэй.

1. Чийрэгжүүлэх, бялдаржуулаж төвүүд

2. Бассейн

3. Сургалтын төвүүд /10 хүртэл хүнтэй/

4. Кофе шоп

Мөн энэ сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээнэ. Үүнд ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг төлөвлөж байна.