20 мянган аавд 6.5 тэрбум төгрөгийн тэтгэмж олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан тус Байнгын хорооноос уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд 0-3 насны хүүхдээ харж байгаа аавуудад тэтгэмж олгох зохицуулалт оруулсан юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр 0-3 насны хүүхдээ харж байгаа 20 мянга гаруй эцэг байгаа бөгөөд нийт 6.5 тэрбум төгрөгийн тэтгэмж олгох юм байна. 

Тэтгэмжийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох юм.