НӨАТ-ын буцаан олголт 2018 оны I улиралд иргэдийн дансанд орно

НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд дараа онд нь ордог. Тэгвэл 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг хуулинд зааснаар 2018 оны эхний улиралд багтаж  иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.