Европын Холбоо анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа. Жагсаалтад 17 улс багтаж байгаагийн дотор Монгол Улс оржээ.
Самоа
Бахрейн
Барбадос
Гренада
Гуам
БНСУ
Макао
Маршаллын арлууд
Монгол
Намиб
Палау
Панам
Сэйнт Луйс
Самоа
Зааны ясан эрэг
Тунис
Эмират
Эдгээр орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлжээ. Мөн Европын Холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэх нөхцлийг харж үзсэн байна.
Одоо тус холбооны гишүүн орнууд дээрх орнуудын эсрэг ямар хориг арга хэмжээ авах ёстойг хэлэлцэх үлдэж байгаа юм.
Хар жагсаалтад орсон орнууд юуны өмнө Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох гэнэ. Мөн энэ удаа 47 орныг багтаасан “watchlist” буюу Европын татварын стандартыг удахгүй дагах амлалт өгөөд байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ. Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд харзнах ба өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх гэнэ.
Далайн хар салхины гамшигт өртсөн Карибын тэнгисийн сав газрын зарим орнуудыг энэ удаа хар жагсаалтад оруулахыг хойшлуулснаа Европын Холбоо бас мэдээлжээ.
Эх сурвалж: Erennews.mn