Буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд Япон улсад болох юм. Тус тэмцээнд "Бээжин-2008" олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, Армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцох аж. Энэ тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бөгөөд энэхүү тэмцээнээс 2018 онд Буэнос-Айрес хотод болох өсвөр, залуучуудын олимпийн наадамд оролцох эрх олгох юм байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
Хийн гар бууны төрөлд :
О.Гүндэгмаа
Ц.Мөнхзул
Ц.Анударь
Х.Уртнасан
Т.Энхтунгалаг
Ч.Анужин
П.Түмэнхүслэн
З.Анужин
А.Буяндэлгэр
Г.Батхишиг
С.Тэмүүлэн
Хийн урт бууны төрөлд:
Ч.Нарантуяа
О.Янжинлхам
Г.Нандинзаяа
Т.Золжаргал
О.Есүгэн
Х.Энхмаа
Э.Энхмаа
Э.Энхсоёл
А.Дөлгөөн
А.Мягмарсүрэн
Д.Лхагвасүрэн
Ө.Төгөлдөр
Э.Эрдэнэбат
М.Бөхбат