МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн тухай хуульд хориг тавьж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хурал зарлажээ. Тус намын бүлэг одоо хуралдаж Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм байна.