ЭМЯ: 1306 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд  коронавирусийн халдварын 1306 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 37285 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. 

1187 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Орон нутгийн хувьд 116 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ховдод 3

Завханд 9

Говь-Алтайд 6

Өвөрхангайд 19

Сэлэнгэд 12

Төвд 24

Дорноговьд 1

Дархан-Уулд 7

Орхонд 24

Дорнодод 8 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1039 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 20681 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай таван хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 115  боллоо.

Эмнэлэгт 4825 хүн эмчлүүлж байгаагаас 2656 нь хөнгөн, 1587 нь хүндэвтэр, 466 нь хүнд, 116 нь маш хүнд байна.