Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын II улирлын амралт эхлэх дөхөж байна. БСШУС-ын сайдын тушаалаар баталсан хуваарийн дагуу амарна.
Нийслэлийн сургуулийн хувьд
- БАГА /I-V анги/ ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амрах юм байна.
- ДУНД /VI-IX анги/, АХЛАХ /X-XII анги/ ангийн сурагчид 2018 оны нэгдүгээр сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн хувьд,
- БАГА ангийнхан арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл хоёр долоо хоног амрах аж.
- ДУНД, АХЛАХ ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амрахаар хуваарьт тусгажээ.