ЭМЯ: Халдварын 1171 тохиолдол шинээр бүртгэгдэж, 9 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 10773 хүний шинжилгээний хариу гарснаас 1171 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын  957 нь Улаанбаатар хотод, 135 нь орон нутагт бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 32437 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд нь дараах аймгуудад бүртгэгдлээ. 

Ховдод 5
Завханд 24
Дархан-Уулд 40
Орхонд 5
Булганд 3
Сэлэнгэд 3
Өвөрхангайд 11
Дундговьд 1
Говьсүмбэр 3
Дорнод 1
Увс 4
Баян-Өлгийд 1
Архангайд 11
Төв  аймагт 23 тохиолдол бүртгэгджээ.

 Одоогийн байдлаар 4427  иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2557 нь хөнгөн,  1447 нь хүндэвтэр, 343 нь хүнд, 80 нь маш хүнд байгаа ажээ.

Сүүлийн 24 цагт 733 хүн эдгэрсэн. Ингэснээр 17543 хүн эдгэрээд байна.