Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдаж, энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд дээрх хөтөлбөрт хамргадснаар эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхийг ОУВС-гийнхан сануулсан. Гэхдээ "Ипотекийн зээлийг хариуцах эзэн нь Монгол банк биш Засгийн газар" гэж зөвлөсөн юм. Иймээс ирэх оноос эхлэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр 2018 оны төсөвт 120 тэрбумыг суулгажээ.