ОХУ-ын Санкт-Петербург хотноо дуурийн дулаачдын найм дахь удаагийн “Санкт-Петербург” олон улсын тэмцээн боллоо. Уг тэмцээний тэргүүн байрт манай улсын баритон Ч.Бадрал Узбекистаны тенор Б.Давроновын хамт хүртсэн байна. Тэмцээний шүүгч, ОХУ-ын Ардын жүжигчин С.Лейферкус тэргүүн байрын шагналыг хоёр хүнд олгох нь туйлын ховор тохиолддогийг тэмдэглээд Узбекистан, Монгол дуучдын мэргэжлийн чадварыг өндрөөр үнэлжээ. “Санкт-Петербург” тэмцээний гуравдугаар байрт манай өөр нэг авьяаслаг баритон Т.Энхбат шалгарсан юм. Ч.Бадрал Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академи, харин Т.Энхбат Санкт-Петербургийн консерваторийг төгссөн байна.