М.Дөлгөөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын таван бөх зодоглосноос 55 кг жинд ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртжээ. Тэрээр 2019 онд Азийн аваргаас хүрэл, 2020 онд мөнгөн медаль хүртэж байсан. 

М.Дөлгөөн Узбекистаны Мадина Усмонжонова, Казахстаны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялсан ба Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болсон байна. Мөн Б.Шоовдор (59 кг), Э.Дэлгэрмаа (68 кг) мөнгөн медаль хүртлээ.