Өнөөдрөөс эхлэн хөл хориог чангаруулж, дараах журмуудыг мөрдөнө

Засгийн газар халдварын тархалтыг бууруулах зорилгоор энэ сарын 10-наас эхлэн нийт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Гэвч иргэд явганаар хөдөлгөөнд оролцох, нийтийн тээврийн ачааллыг нэмэгдүүлэн хөл хориог үр дүнгүй болгож эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс хөл хориог чангаруулж эхэлжээ. Тиймээс өнөөдөр өглөөнөөс эхлэн дараах шинэ журмууд мөрдөгдөж эхлэхээр болсон байна.

Төрийн албан хаагчид 08.30 цагт ажлын байран дээр бэлэн байх, орой 17:00-19:00 цагт тарах, ингэхдээ өдрийн цагаар замын хөдөлгөөнд оролцохгүй, ажил, гэрээс бусад маршрутаар тодорхой зорилгогүй явахгүй байх

  • Иргэдийн гудамж, замын хөдөлгөөнд оролцох бүрэн хязгаарлах
  • Энгийн иргэд өглөө 06:00-08:00, орой 16:00-18:00 цагийн хооронд гэрийнхээ ойр орчимд салхилах, ингэхдээ таваас доош хүн цугларах
  • Зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилчдын ажлын үнэмлэх, ажлын тодорхойлолтыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлгөөнд оролцуулах
  • Яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийн бичиг баримтыг шалгах
  • Нийтийн тээврийн ирэх хугацааг богиносгож, автобусны тоог нэмэгдүүлэх