Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас шалгаж байсан билээ. Харин АТГ-аас асуухад мэдээлэл өгсөнгүй. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнгөрсөн шөнө түүнийг саатуулж, хорьсон гэх мэдээлэл байгаа юм.
Н.Золжаргалыг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Мөн УИХ-ын гишүүдийн зүгээс түүнийг шалгаж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй хэмээн байнгын хорооны хурлаар удаа дараа хэлж байв.