3091 хүүхэд Ковид19-ийн халдвар авчээ

ЭМЯ-наас халдварын талаарх 11.00 цагийн мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын  704 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр Монголд бүртгэгдсэн халдварын тоо 15718  боллоо. Үүнээс 5663 иргэнийг хяналтад аваад байна.

Үүний 598 Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 106 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/: 

Ховд 7

Сэлэнгэ 8

Өвөрхангай 7

Төв 28

Завхан 1

Архангай 3

Сүхбаатар 9

Говьсүмбэр

Дундговь 9

Дорнод 1

Баянхонгор 6

Орхон 16

Дархан 8

Сүүлийн 24 цагийн хугацаанд  9516 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.  Гэрийн ажиглалтаас 357 хүн эдгэрчээ. Коронавирусийн улмаас гурван хүн нас баржээ. 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй ХӨСҮТ болон бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан аж.  Эмнэлэгт 2637 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 118 хүний биеийн байдал хүнд, 18  хүнийх маш хүнд байна.

Мөн энэ үеэр тус яамны газрын дарга Л.Энхсайхан коронавирусийн талаарх мэдээлэл өглөө. Тэрээр, "Монгол Улсын хэмжээнд 3091 хүүхэд Ковид19-ийн халдвар аваад байна. Залуус, хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг илрэхгүй өвдөх тохиолдлууд байна. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр гадуур явахгүй байх, хөл хорио тогтоосон байхад алхаж явах боломжтой юм чинь гээд найзуудаараа уулзах зэргийг болих хэрэгтэй" гэв.