Виз болон оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэлжээ

Засгийн газраас энэ сарын 25-ны 06.00 цаг хүртэл орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагууд зарим ажил, үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлээд байна. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газраас үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдэд дараах үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа ажээ.

  1. А, Т, O, В ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт
  2. Түр ирэгчийн визийн сунгалт
  3. Бүх ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын үйлчилгээг www.evisa.mn цахим сайтаар үзүүлнэ.